home | about us | contact us  
Танай компаний компьютерийн сїлжээ байнга гацаад байна уу?
    Конторын зориулалттай компьютерийн сїлжээ байгуулсан ч ихэнхи нь сїлжээнийхээ давуу талыг бїрэн ашиглаж чаддаггїй. Компьютерїїдийг хооронд нь холбосон л бол сїлжээ хийчихлээ гэж ойлгодог.

    Компьютерийн сїлжээний давуу талыг ашиглахын тулд хамтран ашиглаж болох бїх мэдээлэл, программ, тоног тєхєєрємжийг тусгай тохиргоо хийж суурилуулах, тїїнийг ажиллуулах сургалт зохион байгуулах шаардлагатай байдаг.

    Сїлжээнд олон тєрлийн тоног тєхєєрємжийг холбосон байдаг учир тэдгээрийн хоорондын уялдаа холбоо, тохируулгыг зєв хийсэн байх ёстой.
    Ихэнхи программын анхны їндсэн тохируулга нь нэлээд ерєнхийлсєн шинжтэй байдаг тул компьютерийн болон сїлжээний хїчин чадлыг оновчтой бїрэн ашигладаггїй.

    Иймээс сїлжээнд холбогдсон тоног тєхєєрємж бїрт нарийн тохиргоог хийвэл зохино.
    Сїлжээнд нэг тоног тєхєєрємж гэмтэлтэй эсвэл тохиргоо нь алдагдсан байвал сїлжээний їйл ажиллагаа бїхэлдээ удаашрах буюу гацдаг.

    Microsoft компаний Windows їйлдлийн системд зориулж бичсэн ихэнх программд ашиглалтын явцад тухайн программ хангамжийг боловсруулсан компани нь засвар єєрчлєлт шинэчлэл боловсруулж интернетээр тараадаг.
    Энэ программ хангамжийн нэмэлт хэсгийг HotFix, Update, Service Pack гэдэг. Эдгээр HotFix, Update, Service Pack-уудыг тєвлєрсєн удирдлагатай нэг газраас автоматаар хийж байх нь зохистой.
    Ингэснээр хакер болон вирусын халдлагаас хамгаалах, мєн программ хангамжийн їйл ажиллагаа доголдох, сїлжээ гацахаас урьдчилан сэргийлнэ.

    Дэлхийд єдєрт компьютерийн 20 шинэ вирус зохиогдож байдаг гэсэн статистик тоо баримт байдаг. Шинэ вирус илэрсний дараагаар тїїнийг арилгадаг хэсгийг боловсруулдаг. Тиймээс тэр нэмэлт хэсгийг автоматаар єєрийн сїлжээнд болон компьютер дээр шинэчилж байх шаардалагатай

    Хэрэглэгч бїр хурд багатай принтерийг ашигласнаас єндєр хурдтай сїлжээний зориулалтын нэг принтерыг хамтран ашиглах нь цаас, хорны хэмнэлттэй бєгєєд хяналт ч бас сайжирдаг.

    Сїлжээний найдвартай їйл ажиллагааг бїрэн хангахын тулд зориулалтын сервер компьютер ашиглах зайлшгїй шаардлагатай.


    Зориулалтын сервер нь дараах нєхцєл шаардлагыг хангасан байна:
    • Тэжээлийн блок нь тасралтгїй найдвартай ажиллахад зориулагдсан байx

    • Процессорын хайрцаг нь зєв зохион байгуулалттай, дотоод эд ангийг сайн хєргєх агаарын эргэлтийг хангасан, хєргєлтийн горимыг хангахуйц сэнсээр тоноглогдсон, засвар їйлчилгээ хийхэд саад болохооргїйгээр зайтай байх шаардлагатай.

    • Хатуу диск нь наад зах нь хосоор байж нэгэн зэрэг бичилт хийдэг RAID тєхєєрємжтєй байх шаардлагатай. Хэрэв нэг хатуу диск нь эвдэрвэл нєгєє дискээс мэдээллийг автоматаар сэргээж серверийн їйл ажиллагааг тасралтгїй явуулна.

    • Серверийн мэдээллийг тодорхой графикийн дагуу автоматаар архивлах кассетийн тєхєєрємжтєй байх ба энэ кассетийг тухайн байгууллагын байрнаас єєр газар хадгална.

    • Серверийг зориулалтын тог баригчид холбож тусгай холболт болон программ хангамжийн тусламжтайгаар тохиргоог хийнэ. Сїлжээний бусад тусгай тоног тєхєєрємжїїдийг мєн адил тог баригчаар тэжээх шаардлагатай.
    • Сервер компьютерийг сїлжээний бусад тоног тєхєєрємжийн хамтаар тоос шороо, чийг болон гадны бусад нєлєєллєєс хамгаалагдсан шкаф буюу єрєєнд байрлуулж тусгаарлах хэрэгтэй.


    Зориулалтын бус компьютерийг сервер болгон ашиглахад гарах доголдлууд :
    • Тасралтгїй удаан ажиллах зориулалтгїй учир эд анги нь халж, сервер байнга гацах буюу амархан эвдэрдэг.
    • Нэгэн зэрэг бичилт хийдэг RAID тєхєєрємжгїй тул хатуу диск эвдэрсэн тохиолдолд бїх мэдээллээ буцалтгїй алддаг.

    • Серверийг зориулалтын тог баригчтай холбож тохиргоо хийгээгїйн улмаас тог тасрахад сервер буруу унтарч мэдээллээ алддаг.
    • Хамгаалалтын шкаф болон тусгай єрєєнд серверийг байрлуулаагїйгээс дурын хїн серверийг болон тїїн дээрх мэдээллийг гэмтээх аюултай.


нїїр хуудас     буцах 

 EngineerSoft Co., Ltd.